250 орчим шар хуайсны тарьцыг шилжүүлэн суулгав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласнаас гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай шийдвэр гаргасан билээ.
Эдгээр зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд эх байгалиа хайрлан хамгаалах, мод, бут, сөөг, цэцэг тарьж ургуулах, арчлан хамгаалах, түүнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүүлэх үйлсэд идэвх санаачлагатай оролцдог сайхан уламжлал тогтоод байна.

Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар мэдээлэл ирүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр танилцуулга хийлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвөөс Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын нийт албан хаагч, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгын хүрээнд олон чиглэлээр дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. 2024.02.29-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудал–Монгол Улс, Япон Улс, Аархусын конвенцын харьцуулсан судалгаа–” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.